Багш нар сургалт авлаа


Өнгөрсөн 7 хоногт 9-р сургууль болон Ирээдүй цогцолбор сургуулийн зарим багш нар сургалт авлаа. Сургалт амжилттай болж Багш нар цахим хичээл болон хялбар тест хийж сурав. 

Сургалтын онцлог нь Багш нарын мэддэг хэрэглээний програм ашиглаж цахим агуулгын шаардлага хангасан иж бүрэн харилцан ажиллагаа бүхий ухаалаг агуулгыг багш бүр бэлдэж сурч байсанд оршиж байлаа. 

Багш нар сурсан зүйлээ ашиглан цахим хэрэглэгдэхүүн боловсруулах, цаашид үргэлжлүүлэн суралцах чинь хүсэлтэй үлдсэнд сургалт явуулсан бид сэтгэл хангалуун үлдэв.

Цахим сургалтын үндэсний төв