Булган аймагт сургалт явуулав.


Цахим сургалтын материал боловсруулах тал дээр ахиц дэвшил гарахгүй байгаагийн гол шалтгаан багш нарын мэдээлэл, харилцааны технологийг сургалтад хэрэглэх мэдлэг, чадвартай холбоотой юм.

Энэ асуудлуудыг тодорхой хэмжээнд шийдэх зорилгоор багш нарын цахим сургалтын онол аргазүйн мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийн болон хувь хүний хэрэгцээнд тулгуурласан цахим сургалтын материал боловсруулах мэдлэг, чадвартай болгох системтэй сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ удаа Булган аймагт сургалтыг зохион байгуулав. Сургалт үр дүнтэй болов.  

Хөдөө орон нутагт цахим сургалтын аргазүй, технологийг нэвтрүүлэх боломж бүрэлдэж байгаа нь Булган аймгаас харагдаж байлаа. Өөрөөр хэлбэл дараах боломж нөхцөл бий болсон байна. 
Үүнд: 
• Багш нарын насны бүтцэд өөрчлөлт орж ерөнхийдөө залуужсан 
• Багш нар ихэнх нь компьютер/албанд болон хувьдаа/-тай болсон 
• Хот хөдөөний ихэнх сургуулиуд интернэт, шилэн кабель тавиулсан /гар утас, утасгүй холбооны технологи ашиглан интернэтэд холбогдох боломжтой болсон/ 
• Орон нутагт багшийн хөгжлийн төвүүдтэй болж, тоноглогдож байгаа зэрэг нь цахим сургалтыг тодорхой хэмжээнд хэрэгжүүлэх боломжууд юм. 

 Сургалтанд оролцсон багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.

Цахим сургалтын үндэсний төв
















































































2011.11.19