Бидний ажил ШУТ-ийн тэргүүлэх чиглэлтэй уялдах ёстой.


Бидний бүтээлч сэтгэлгээний үр дүнд бий болох баялгийн үр шимийг хүртэх нэн шаардлагатай байгаа салбарыг тодруулан түүнийг бодлогын төвшин дэмжих ажил зохион байгуулах нь улс орны хөгжлийн бодлогод нийцэх чухал алхам мөнөөсөө мөн билээ. 

Иймд Монгол улсын засгийн газраас анхаарал тавьж хөгжүүлбэл улс орны хөгжилд онцгой нөлөө үзүүлэх гол чиглэлийг тодорхойлж, түүнд эрдэмтэн судлаачдаас эхлэн улс орны нийгэм эдийн засгийн үйл ажиллагааг бүхэлд нь чиглүүлэх хэрэгтэй гэж үзэж ШУТ-ийн тэргүүлэх чиглэлийг тогтоожээ. 

МУ-ын Засгийн газрын 2010 оны 173 дугаар тогтоолын хавсралтаар МОНГОЛ УЛСЫН ШИНЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ /2010-2014/-ийг дараах байдлаар тогтоосон байна.

Үүнд: 
1.Хүний хөгжил, амьдралын чанар 
2.Байгалийн нөөцийг хамгаалах, ашиглах 
3.Хөдөө аж ахуйг эрчимжүүлэх 
4.Өндөр технологи, мэдээллийн технологи нэвтрүүлэх 

  Тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх цөм хөтөлбөрийн жагсаалт мөн гарсан байна.

I.“Хүний хөгжил, амьдралын чанар” тэргүүлэх чиглэлийн хүрээнд: 
1. Хүний хөгжил, төлөвшил, боловсролын шинэчлэлийн технологи 
2. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин оношилгоо, эмчилгээний технологи, биотехнологи 

II.“Байгалийн нөөцийг хамгаалах, ашиглах” тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
1. Биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгаль орчны болон бэлчээрийн доройтлыг бууруулах, нөхөн сэргээх технологи 
2. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилтийг сааруулах дасан зохицох технологи
3. Усны нөөцийг хамгаалах, ашиглах технологи
4. Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр шим, хэмнэлтийн технологи
5. Сэргээгдэх эх үүсвэр бүхий эрчим хүчний технологи
6. Эрдэс баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалтын технологи 
7. Нүүрс, нефт боловсруулах технологи 
8. Барилгын материал үйлдвэрлэлийн технологи

III.“Хөдөө аж ахуйг эрчимжүүлэх” тэргүүлэх чиглэлийн хүрээнд: 
1. Мал, амьтныг эрүүлжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх технологи
2. Үр тариа, төмс хүнсий ногоо, малын тэжээлийн ургамлын шилмэл сорт гаргах, тариалах, үйлдвэрлэх технологи
3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах экологийн цэвэр хүнсий бүтээгдэхүүний үйлдвэрлэх технологи 

IV.“Өндөр технологи, мэдээллийн технологи нэвтрүүлэх” тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
1. Нанотехнологи, биотехнологи 
2. Мэдээлэл, микропроцессор, програм хангамж, цахим үйлчилгээний технологи зэрэг болно. 

Хамгийн эхний болон хамгийн сүүлийн чиглэл болох хүний хөгжлийн төвшнийг дээшлүүлэхэд цахим үйлчилгээ ашиглах технологи багш нар бидэнд шууд холбогдох юм. 

 ЦСҮТөв