Кредиттэй төрөлжсөн сургалт болов.


2011 оны 11 сарын 12 ноос мөн сарын 14 ний өдрүүдэд “Сургалтын цахим материал боловсруулах аргазүй” нэртэй кредиттэй төрөлжсөн сургалт болов. Энэ сургалтаар сургалтын цахим материал боловсруулах аргазүйд суралцах, мөн түүнд хэрэглэгддэг програм хангамжийн талаар мэдэх, тодорхой програмууд дээр ажиллаж үзлээ. Багш нар ч идэвхтэй байж тодорхой үр дүнд хүрлээ.

Мөн оролцсон багш нарт лицензгүй програмуудыг бэлтгэж зааж өгөхийг цахим сургалтын үндэсний төв чухалчилсан бөгөөд багш нарч ганзага дүүрэн нутгийн зүг жолоо залсан билээ. Тэд дуу, дүрс, видео бичдэг, боловсруулдаг, тайрдаг програмаас гадна хэд хэдэн чухал програмтай болсон.

Манай төвөөс тэдгээр програмуудын монгол хэл дээр тайлбар хичээл гаргаж байгаа юм. Тэднийг энэ сайтаараа багш нарт хүргэхийг зорьж байна. Энэ удаа сургалтанд хамрагдаж чадаагүй багш нар дараа эсвэл онлайнаар бидний сургалтанд хамрагдах боломжтой юм. Энэ мэт боломжуудыг үр дүнтэй ашиглахад багшийг бэлтгэх бодлогод чухал тавигдаж байгаа билээ. 

Гол нь манай багш нар цахим сургалтад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд сурах мэдэх, шинэ мэдлэгийн хэрэглээ болгоход МХТ-ийг ашиглах, инновацийг хүлээн авах сэтгэлгээний өөрчлөлтөд багш бүр бэлэн болж, сургууль бүр багшийг дэмжиж, хамтын үйл ажиллагааны хүрээнд хөгжинө гэдэгт Цахим сургалтын үндэсний төвийн хамт олон итгэл дүүрэн байна.

ЦСҮТ












































































































































































































2011.12.15