Сургалт зарлаж байна


Манай Цахим сургалтын үндэсний төвөөс багш нарын мэргэжил дээшлүүлэх кредиттэй төрөлжсөн сургалт явуулах эрхийг БСШУЯ-наас авсан бөгөөд ЕБС-ийн сурагчдын амралт бүрээр зохион байгуулахаар тогтсон билээ.
Эхний ээлжийн сургалт, семинар 2011 оны 11 дүгээр сарын 12-14 ний хооронд амжилттай зохион байгуулагдсан билээ. 

Энэ удаагийн сургалтыг 2012 оны 01 сарын 28, 29 мөн 02 сарын 04 ний өдрүүдэд “Сургалтын цахим материал боловсруулах аргазүй” сургалтыг /Багш нарын мэргэжил харгалзахгүй, 2кр/ зохион байгуулна. 2 долоо хоног дамнаж явагдах тул Улаанбаатар хотын багш нарыг оролцуулахаар болов. 

Сургалтыг ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны 311, 302, 303 тоот өрөөнд тус тус явуулна. Бүртгэлийг 95094252 утсаар хийнэ. Урьдчилан бүртгүүлээгүй бол сургалтанд хамрагдах боломжгүй болохыг анхаарна уу.

Сургалтын хөтөлбөрийг энд дарж үзнэ үү

Жич: сургалтад оролцогч багш нар дараах зүйлсийг бэлтгэж ирсэн байх ёстой 
• Боломжтой багш нар notebook-тэй ирэх 
• Өөрийн заадаг хичээлийн нэг сэдвээр агуулга цуглуулж ирсэн байна./Үүнд: тухайн агуулгын зураг, тайлбар, теорем, аксиом, нэр томьёоны тайлбар г.м/
• Мөн тухайн сэдвээр тестийн файлтай ирэх

ЦСҮТөв