Хамтран ажиллах гэрээ хийв.


Өнгөрсөн долоо хоногт Цахим сургалтын үндэсний төв ХААИС-тай хамтран ажиллах гэрээ байгуулав. 

Манай ЦСҮТ ХААИС-ийн Инженерийн сургууль болон Эдийн засаг бизнесийн сургуулийн нийт багш нарт Цахим материал боловсруулах аргазүй гэсэн модулийн багц сургалт зохион байгуулж үр дүнтэй болсон билээ. 

Энэ үйл ажиллагааг ХААИС-ийн бүрэлдэхүүний болон харьяа сургуулиудын багш нарт үргэлжлүүлэн  зохион байгуулж, үр дүн гаргах талаар хамтран ажиллах тухай гэрээнд ХААИС-ийн ректор Т.Хэрүүга, ЦСҮТ-ийн захирал, ШУТИС-ийн тэргүүлэх профессор Х.Тамир нар  гарын үсэг зурав.