Дүрслэх урлаг, зурагзүй, технологийн багш нарын анхааралд


Дүрслэх урлаг, зурагзүй, технологийн багш нарын мэргэжил дээшлүүлэх “ДҮРСЛЭХ УРЛАГ, ЗУРАГЗҮЙ, ТЕХНОЛОГИЙН БОЛОВСРОЛЫН ДИДАКТИКИЙН ШИНЭЧЛЭЛ” сэдвээр кредиттэй төрөлжсөн сургалт явагдана. Сургалт сурагчдийн амралт бүрээр явагдана. 
Энэ удаагийн сургалт 2011 оны 11 сарын 12-ноос 11 сарын 15 ны хооронд Улаанбаатар хот СБ дүүрэг ШУТИС-ийн 2-311, 302, 303 тоот өрөөнүүдэд явагдана.    

Сургалтын зорилго: 
Монгол улсын боловсролын шинэчлэлийн үзэл санаа, ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд дүрслэх урлаг, зурагзүй, технологийн багш нарыг бэлтгэх, тэдний бүтээлч чадвар, оролцоог нэмэгдүүлэх, шинэ арга туршлага нэвтрүүлэх, МХТ-ийг сургалтанд хэрэглэх зэрэгт аргазүйн туслалцаа үзүүлэхэд оршино.
Сургалтын зохион байгуулалтын арга, хэлбэр: 

Дүрслэх урлаг, зурагзүй, технологийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг дараах хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. 
Үүнд: 
1. Бүсчилсэн ба тухайн орон нутагт 
2. Нийслэлд төвлөрсөн байдлаар
3. Танхимын болон онлайн хэлбэрийг хослуулах 
4. Онлайн хэлбэрээр тус тус зохион байгуулна. 

Сургалтыг зохион байгуулах арга: 

• Лекц 
• Семинар 
• Дадлага 
• Бие даалт 
• Туршлага судлах аялал 
• Онлайн сургалт 

Сургалтанд мэдээлэл харилцааны технологийг өргөн ашиглаж электрон сургалтын технологи, онлайн сургалтын арга, хэлбэрийг танилцуулж, дадлага хичээл явуулна. 

Сургалтын зардал, санхүүжилт: 
Сургалтын төлбөр:
1. Танхимаар- 30000 ₮
2. Онлайнаар-20000 ₮
3. Хосолсон хэлбэрээр-25000 ₮
Хичээл заасан багш нарын хөлс, сургалтын бэлтгэл ажил, бичиг хэргийн зардал зэрэгт зарцуулна.




Оролцогчийн унаа, томилолтын зардлыг тухайн орон нутаг, сургууль хариуцна.
Сургалтын хугацаа, кредит:
Дүрслэх урлаг, зурагзүй, технологийн багш нарын мэргэжил дээшлүүлэх төрөлжсөн сургалт нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн улирал бүрийн амралтаар явагдана.
Сургалтыг 5 өдөрт багтаан явуулна. Лекц–14 цаг, дадлага–16 цаг, семинар-6 цаг, туршлага судлах аялал-4 цаг, бие даах ажил-10 цагийн багтаамжаар нийт 2 кредит цагийн агуулгыг судална.

Онлайн сургалтыг 2011 оны 11 сарын 15 наас эхлэн хугацаа харгалзахгүйгээр тогтмол зохион байгуулна. Энэ сургалтыг хөтөлбөрийг 2011-2012 оны болон 2012-2013 оны хичээлийн жилийн турш явуулна.

Холбоо барих: Энд дарна уу




Мэдээлэл оруулсан Админ