ХААИС-ийн ЭЗБС сургалт авлаа.



ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургууль Цахим сургалтын үндэсний төвөөс зохион байгуулж байгаа Их сургуулийн багш нарт зориулсан “Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй” сургалтыг багш нартаа явуулав. 
Эдийн засаг, бизнесийн сургуулийн 51 багш хамрагдав. 
Модулын багц сургалтаар багш бүр дараах зүйлүүдийг сурав. 
1. Цахим сургалтын арга зүйг эзэмшив. 
2. Цахим хичээл хийж сурав. (Харилцан ажиллагаа бүхий ухаалаг агуулгатай байна.) 
3. Цахим тест хийж сурав. (Хариу үйлдэлтэй бүрэн динамик тест байна.) 
4. Онлайн сургалтын аргазүй, технологийг бүрэн эзэмшив. 
5. Цахим хэрэглэгдэхүүн болох еBook, Directory тайлбар болон лавлах толь, Timeline ашигласан гарын авлага, FAQ Title/Түгээмэл асуудлаар сэдэвчилсэн/ хэлбэрийн Handbook зэргийг хийв. 

Сургалтаас хойш тодорхой хугацаануудад сургалт авсан багш нарын цахим агуулгад зөвлөгөө өгөх, мөн чадамжийг дээшлүүлэх зорилгоор ярилцлага семинар удаа дараа хийх, туршлага солилцож байхаар боллоо.