Өвөрхангай аймгийн багш нар цахим хичээл хийж сурав.


Өвөрхангай Аймгийн боловсрол соёлын газар,  Цахим сургалтын үндэсний төвтэй хамтран "Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй"-н кредиттэй төрөлжсөн сургалт зохион байгуулав. Сургалтад нийт 140 багш хамрагдсан бөгөөд оролцсон багш нар сургалтаар багш цахим хичээл бэлтгэх мэдлэг, чадвар эзэмшив.

Сургалтад оролцсон багш нарын сэтгэгдэл өндөр байгаа нь сургалтын үр дүнгийн асуулга, судалгаанаас харагдаж байлаа. Багш нар бүгд тухайн сургалтын дараагийн модулиудад сууж мэдлэг чадвараа дээшлүүлэх сонирхол их байлаа. 

Цаашид онлайнаар ажлын байранд нь хөгжих боломжийг тус төв хангаж ажиллах боломжтой эсэх тухай санал бодол гарсан хэлэлцүүлэг, ярилцлага өрнөсөн  үр дүнтэй сайн сургалт боллоо гэж үзэж байна 

Багш нарын хөгжих хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл, оролдлого их байгаад нь сургалт явуулсан багш нар бид урамтай байсан төдийгүй чанартай, тэдний хэрэгцээг сонирхолд нийцсэн сургалтуудыг тэдэнд санал болгох хэрэгтэй гэж бид үзэж байна. 


Цахим сургалтын үндэсний төв. 


Оролцсон багш нар өөрийн зургийг энд дарж үзэх, татах боломжтой