Ээлжит сургалт болов.


Цахим сургалтын үндэсний төвөөс 11-р сард зохион байгуулсан 4 дахь сургалт Улаанбаатар хотод амжилттай боллоо. Сургалтад Улаанбаатар хотын багш нар голлон оролцсон юм. 

Хөдөө орон нутгаас Дорнод болон Хөвсгөл аймгийн багш нараас оролцов. Энэ удаагийн сургалтаар цахим хичээл хийхээс гадна хялбар аргаар тест бэлтгэх арга барил эзэмшиж авлаа.


Цахим тест хийх хялбар аргазүйг манай төвийн сургагч багш нар шинээр боловсруулж энэ удаагийн сургалтад хэрэгжүүлсэн нь амжилттай болсон бөгөөд багш нар тун амархан сурсан бид сэтгэл хангалуун байна. 

Монголд цахим сургалтыг хөгжүүлэхэд манлайлан ажиллаж байгаа Цахим сургалтын үндэсний төвийн хамт олондоо амжилт хүсье.



Цахим сургалтын үндэсний төв