Хэл сурах нэг НУУЦ


 “Сонсох - Дууриаж хэлэх” биш “Сонсох Хариулах” Танд маш хурдан ярьж сурах хамгийн супер нууцаа явуулж байна. Өмнө та сургуульд сурч байхдаа “Сонсох- Дууриаж Хэлэх” загвараар сурч байсан. 

Жишээлбэл, багш “за бүгдээрээ намайг дууриагаад хэлээрэй, “hi, how are you?” гэхэд ангийн хүүхдүүд бүгд “hi, how are you?” гэж хэлдэг. Багш “I’m fine, and you?” гэхэд хүүхдүүд “I’m fine, and you?” гэх мэт дууриан хэлж сурдаг байсан байх. Энэ бол хоцрогдсон арга юм. 

Яагаад гэвэл та англиар сэтгэхгүй, хэлж буй зүйлээ бодохгүй, зүгээр л дууриан хэлж байгаа юм.  Үр дүнтэй хичээлийн онцлог гэвэл “Сонсох – Хариулах” загвар юм. Өөрөөр хэлбэл хичээлийн сэдэв болох бяцхан түүхийг багш тал талаас нь маш олон янзаар олон асуултаар асууна, та хариулна. Мэдээж багш зөв хариултыг нь бас хэлнэ. 

Өөрөөр хэлбэл танаас асуулт асууна, та хариулна, асуулт асууна, та хариулна гэх мэтээр хичээллэдэг. Яг бодит харилцан яриа мэтээр та хичээлтэйгээ ярилцана. Би энэ хичээлээ MS буюу Mini-Story гэж нэрлэсэн. Та нийт 30 хичээл үзэх ба хичээл бүрд mini-story байдаг. Та 2 долоо хоногийн дараагаас эхлээд mini-story хичээлд хариулахдаа бодохгүйгээр шууд хариулж эхэлдэг. 

Өөрөөр хэлбэл та шууд ойлгоод шууд хариулж эхэлдэг. Бодохгүйгээр хариулна гэдэг нь та англиар сэтгэж, англиар ярьж эхэлж байгаа хэрэг юм. Энэ бол хамгийн супер хамгийн хурдан ярьж сурах арга. Ер нь ярьж сурахын тулд ярих л ёстой, сонсоод шууд ойлгодог болохын тулд маш олон сонсох л ёстой. Маш энгийн дүрэм. Жишээлбэл, морь унахыг оролдож байж л сурна. 

Ямар ч сайн багшаар самбар дээр заалгаад сурахгүй. Ярьж сурах гэдэг яг үүнтэй адил. Өөрөөр хэлбэл хүний өөрийн дасгалжилтаас хамаарахаас ой тогтоолт, эсвэл хэл сурах тусгай авъяас гэсэн ойлголт байдаггүй.

Ингээд НУУЦ  “Сонсох - Дууриаж хэлэх” биш “Сонсох Хариулах” За та англиар маш хурдан ярьж сурах үндсэн 6 нууцыг мэддэг боллоо. Манай оюутнууд баталгаатай 6 сарын дотор ярьж сурдаг. Мөн манай хичээл бүр монгол орчуулгатай тул танд илүү хялбар байх болно. 


Багш Скот Хьюстон