Англи хэлийг 6 сард сурна


Хэл сурах НУУЦ 1

"Нэг сэдвийг дагнан сонсох" гэдэг нь нэг сэдвийг олон талаас нь олон хувилбараар сонсохыг хэлдэг. Энэ нь олон сэдвийг төлөвлөгөөгүй сонсохоос хамаагүй хүчтэй арга юм. Олон сэдэв сонсож хичээллэдэг оюутнаас нэг сэдвийг олон талаас нь сонсож хичээллэдэг оюутан маш богино хугацаанд сайн ярьж сурдаг. 
Нэг сэдвийг олон талаас нь илэрхийлэхийн тулд тодорхой хүрээний багц үгийн сан, хэллэгүүдийг ашигладаг. Өөрөөр хэлбэл түүнд ойролцоо болон ижил утгатай үг хэллэгийг түлхүү ашигладаг гэсэн үг. Тиймээс ойлгогдох нь илүү хялбар юм.

Эцэст нь та эдгээр үг хэллэгийг автоматаар цээжилж, автоматаар өөрийн үг яриандаа ашиглаж эхэлдэг. Хэрэв та сонсож байгаа зүйлээ ойлгохгүй бол юу ч сурахгүй. Хэзээ ч сайжрахгүй. Англи хэл дээр ТВ үзээд л байдаг, гэвч таны түвшин сайжирдаггүйн учир энэ. 

Та ихэнх зүйлийг нь ойлгохгүй өнгөрдөг. Яагаад гэвэл ойлгоход хэцүү буюу өмнө нь таны сонсож байгаагүй, таны мэдэхгүй үг хэллэг учраас. Ойлгохгүй бол сурахгүй! Хэрэв та шинэ үгийг нэг удаа сонсвол тэд дороо мартана. Түүнийг 5 удаа сонссон ч мартана. Тэгвэл хичнээн удаа сонсоход мартагдахааргүй тогтоох вэ? Ихэнх хүн шинэ үгийг 30 удаа сонсож байж тогтоодог байна.

Ямар нэгэн үгийг хэлсэн даруйд нь шууд ойлгодог болохын тулд 50-100 удаа сонсох шаардлагатай гэж би зөвлөдөг!

Дүгнэж хэлэхэд Англи хэл сурах хамгийн чухал 2 зүйл бол: 
нэгдүгээрт сонсоход ойлгогдохзүйлийг сонсох, 
хоёрдугаарт түүнийгээ олон дахин сонсох. 








МАШ АМАРХАН ДҮРЭМ!

Ингээд НУУЦ -1: "Нэг сэдвийг дагнан сонсох" 


Ойлгохгүй бол санаа зоволтгүй. 

Зүгээр л түүнийгээ олон удаа сонс. 

Та автоматаар ойлгодог болно.


Зөвлөх багш Скот